Д.Ганбат: Энэ банкууд чинь хангалттай луйвар хийлээ, ХЭДХЭН ЭЗЭНТЭЙ БОЛСОН
УИХ-ын өнөөдрийн /2022.05.12/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хуулийг хэрэгжүүлэх гэж л гаргадаг. Хуулийг хэрэгжүүлж чадахгүй бол ажлаа өг л дөө. УИХ тарах ч нөхцөл байдал үүсэж мэднэ шүү. Маш олон банк хүнд байдалд орох байх. Эхнийх нь Хөгжлийн банк. Гэмт хэргээ нуун далдлах гэж байна гэж үзэж байна. Ийм зүйл байна уу, үгүй юу. Орохгүй бизнес гэж алга, худалдаж авахгүй зүйл гэж алга. Энэ хуулийг хойшлуулснаараа үр дагавар нь маш хүнд тусна шүү дээ. Тэр 300 тэрбум төгрөг Хөвсгөл аймагт цуглуулаад л байхгүй болгочихлоо. Энэ хуулийг хойшлуулах шаардлагагүй, хугацаа нь ч тулчихсан байна. Энэ Засгийн газар, Сангийн яам, Монголбанк яагаад ийм байгаа юм. УИХ-ын олонх ч гэсэн. Бодвол ҮАБЗ-ийн гурван нөхөр хоорондоо ярьчихсан юм уу, хаашаа юм. Энэ хөрөнгийн зах зээл дээр худалдаж авах зүйл байхгүй болчихсон шүү дээ. Энэ банкууд чинь хангалттахй луйвар хийлээ, хэдхэн эзэнтэй болсон. Одоо хангалттай. Сайхан сайхан зүйл л ярьдаг, байхгүй л байна шүү дээ. Ийм байж болохгүй, нөхдөө" хэмээн шүүмжиллээ.