ПРОКУРОР: Дархан-Уул аймгийн “ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ”-ийн АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН боллоо

2022 оны 5 сарын 12

Arslan.mn

Дархан-Уул аймгийн прокурорын газар нь аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран төрийн байгууллага, аж ахуй нэгжийн дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн анхдугаар зөвлөгөөнийг 2022 оны 5 дугаарын 04-ний өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд тус аймаг дахь төрийн байгууллагуудын удирдлага, эцэг, эхийн зөвлөлийн гишүүд, иргэд зэрэг 400 гаруй хүн оролцож, хүүхэд хамгааллын талаар тодорхой асуудлуудыг хэлэлцэн  “аз жаргалтай гэр бүл”, “хүүхэд хамгаалал” зэрэг хууль тогтоомжийн мэдээлэл агуулсан гэрэл зураг бүхий самбаруудыг олон нийтийн газруудад байршуулж ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636886
0 эможи

keyboard_arrow_up