Н.Түвшинбаяр нөлөөлөхийг оролдсон ШҮҮГЧИД хэргийг шударгаар шүүх үү

2022 оны 5 сарын 12

Arslan.mn

Прокурорын байгууллагаас олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Тус шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2022.05.12/ 09.30 цагт товлосон.

Өчигдөр хохирогчийн гэргий Б.Нандинцэцэг "Н.Түвшинбаярын талаас шүүхэд нөлөөлөх гэж оролдсон байна. Харин шүүгчид хараат бусаар хэрийг шийдвэрлэхээ илэрхийлж, хуульд заасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар болсон" хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг зодож, түүний биед хүнд гэмтэл учруулсан. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч 2021 оны арванхоёрдугаар сарын 24-ны өдөр таалал төгссөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
636885
1 эможи

keyboard_arrow_up