ШУУРХАЙ: “Халамжийн мөнгө угаасан“ хэргээр ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэлийн албан тасалгаа, гэрт нь НЭГЖЛЭГ хийлээ

2022 оны 5 сарын 11

Arslan.mn
Цагдаагийн байгууллагаас Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албан байранд нэгжлэг хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл одоо Эрүүгийн цагдаагийн албаны албан хаагчид Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэлийн албан тасалгаа, гэрт нь нэгжлэг хийж дуусаад мэдүүлэг авахаар авч явсан байна. 

Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл нь тус газрын Санхүү төлөвлөлтийн газрын дарга Цэрэндаваа, Захиргааны хэлтсийн дарга Ичинноров, нягтлан бодогч Мэндбаяр нартай бүлэглэн өөрсдийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүд рүү 200 орчим сая төгрөг, аймгуудын Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүд рүү 400 орчим сая төгрөгийг шилжүүлэн дээрх мөнгөө буцаан гарган авч ашиглан гүйцэтгэлийг хуурамчаар гаргаж улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэнэ.          

Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал коронавируст халдвар дотоодод тархаж улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн үед буюу 2020-2021 онуудад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Өрхийн амжиргааны түвшиний дахин үнэлгээ”-г улсын хэмжээнд хийнэ гэх нэрээр 400 гаран сая төгрөг зарцуулсан мэтээр гүйцэтгэл гаргаж дээрх мөнгийг завшсан ба цар тахлын хөл хорионы дэглэм үйлчилж байсан үед дээрх судалгааг хийх боломжгүй байсан байна.    

Эргэн сануулахад энэ оны 3 дугаар сард бас дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга нарын нэр бүхий хүмүүстэй бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газраас холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна гэх мэдээлэл цацагдсан ч  хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа нь энэ мэтчилэн дээрх асуудал ч мөн замхрах вий гэсэн болгоомжлол байна.

Бид эргэн сурвалжлах болно...        
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
636873
4 эможи

Dornod
2022-05-12 09:07
Manai aimag gej avligiin uur uurhai. Halamjiin gazriin darga avgai ch man namiihnii or hunjiluus userch orj ireed samarsan daa. 5 jil avliga avsaar bayjaad hotruu devsheed yavsan. Avliga avsan shuuh hural aimag deer bolohod man namiihan bolon aimgiin irgediin hurliin tuluulugch huulich umguulugch uransuvd zasag badamsuren nar sandran nam darsan daa. Munhgerel darga dald bayjij avaad il zugtsan daa.
dd
2022-05-11 18:47
Мөнгө идэх гэжл тэнд сууна шүү дээ, хэн сарын сая төгрөгөөр стрессдээд өвчний үүр болохыг хүсэх вэ дэ
ИРГЭН
2022-05-11 18:05
МАН-Н ОДООГИЙН ХҮНИЙ НӨӨЦ ККК
зочин
2022-05-11 17:34
төсвийг хулгайлдаг мэргэшсэн бүлэг олон болжээ төр толгойгүй удирдлагагүйн шинж идлээ уулаа барьлаа гэхийн эцсийн үр дүн алга худлаа сүржигнээд л аль эрт татварын нөтийн хэрэг гэсэн яасан
Иргэн
2022-05-11 16:30
Ажлаа мэдэхгүй байж, идэхээ мэддэг новшнуудыг яана даа.
keyboard_arrow_up