ШУУРХАЙ: ХХҮЕГ-т ЭЦГ-ынхан НЭГЖЛЭГ хийж, тус газрын дарга Л.Дашдэмбэрэл нарын хүмүүст ХЭРЭГ үүсгэн шалгаж эхэлжээ
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ЯГ ОДОО Эрүүгийн цагдаагийн газраас НЭГЖЛЭГ хийж байна.
Тодруулбал, тус газрын даргаар Л.Дашдэмбэрэл болон зарим дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга нарт ХЭРЭГ ҮҮСГЭН шалгаж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд өнөөдөр НЭГЖЛЭГ хийсэн талаар баттай эх сурвалж мэдээллээ.
Хамгийн ноцтой нь, Л.Дашдэмбэрэлийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглан өөрийн хамаарал бүхий компаниудад халамжийн мөнгө оруулж авсан хэргээр шалгаж байна.
Эргэн сануулахад, Л.Дашдэмбэрэл нь НАМЗХ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад тус газрын даргаар 2020 онд томилогдсон билээ. Уг албан тушаалд тавигдах шаардлагыг огтхон ч хангаагүй Л.Дашдэмбэрэлийн хувьд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тогтоолоор ажлаас чөлөөлөгдөх ёстой байтал өнөөдрийг хүртэл ажлаа хийж явсан талаар мэдээлэл ч гараад буй.