Осолд орсон Монголын топ донор Б-г агаараар шуурхай тээвэрлэн ГССҮТ-д хүлээлгэн өгчээ

2022 оны 5 сарын 11

Arslan.mn

ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид “ЕС-145” загварын нисдэг тэргээр энэ сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажил үүргээ гүйцэтгэж байгаад авто осолд орсон Монголын топ донор Б-г агаараар шуурхай тээвэрлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.

Түүнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасагт сэхээн амьдруулах тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн хэдий ч өвчтний биеийн байдал хүнд, яаралтай агаараар тээвэрлэх шаардлага гарсан тул аймгийн удирдлагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр яаралтай тээвэрлэсэн юм.

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид “ЕС-145” загварын нисдэг тэргээр эмнэлгийн тусламжийн нислэг үйлдсэнээс хойш 5 удаагийн нислэгээр 6 иргэнийг тээвэрлэн ГССҮТ-д хүргээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
26
haha an post
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
7
confuse an post
4
angry an post
5
636864
73 эможи

Иргэн
2022-05-12 17:41
Бобо нэгхэн удаа ч болов цусаа хандивлаарай хө
Бобо
2022-05-12 17:14
Энгийн энгийн биш иргэн гэж юү юм бэ бүгд л монгол улсын иргэд энэ тэнэг үзэл бодлоосоо салаасай
saran
2022-05-12 01:48
600-800 hund tsusaa handivlasan engiin irgen, ene zergiin hundlel huleeh erhtei. Hurdan edgeerei. Bas tusalsan bugded talarhuushtai
Bi
2022-05-12 01:21
Engiin irgen bnaa.
Зочин
2022-05-11 20:48
Ашгүй дээ буян н буцаж ирэхдээ будаа шиг асгардаг юм
буян их үйлдсэн хүн байна
2022-05-11 19:27
ашгүйдээ
Enkhtsogt Enkhuush
2022-05-11 18:42
Энгийн Иргэн бол яах бол
Зочиг
2022-05-11 18:25
Ашгүй дэ хурдан эдгээрэй
Зочин
2022-05-11 17:20
Ашгүй дээ. Бурхан өршөөг. Хурдан эдгээрэй. Ачтай буянтай хүү минь
ган
2022-05-11 15:12
эмчилгээ үр дүнгээ ѳгч эднээрэй
keyboard_arrow_up