СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин замын хажуу руу онхолдож 32 настай эмэгтэй газар дээрээ амиа алджээ
							 2022 оны 5 сарын 11						
						
					
Булган аймгийн Хутаг-Өндөр суманд автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг өчигдөр/2022.05.10/ 08:28 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 50 км замыг туулан 08:52 цагт очиход Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан “Лексус-570” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу онхолдож иргэн У /32 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын харьяат/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байжээ. Улмаар цогцсыг гаргаж Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хүлээлгэн өгсөн байна. Мөн хамт зорчиж явсан жолооч Б /24 настай эмэгтэй, Булган аймгийн Сайхан сумын харъяат/-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.
 
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								 
								
1
								
1
								
1
								
1
								
19
							
								
4
								
3
								
2
								636857
								
								
							32 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

 Өнөөдөр
 Өнөөдөр