“Фантастик“-ын Б.Тамир нэрээ татсанаар наадмын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж магадгүй
Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн ойтой нь хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж байгаа билээ. Учир нь, монголчууд хоёр жил шахам наадмаа тэмдэглээгүй юм.
Баяр наадмын комиссоос Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчийг сонгон шалгаруулдаг. Энэ жилийн баяр наадмыг хэн найруулах нь сонирхол татаж байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг найруулах Ерөнхий найруулагчаар "Фантастик" продакшны жүжигчин Б.Тамир, УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатар нарын нэрс яригдаж байгаа талаарх мэдээлэл гараад буй.
Тодруулбал "Фантастик" продакшны найруулагч Б.Тамир наадмын ерөнхий найруулагчаар ажиллах санал тавьсан ч татгалзснаар Улсын драмын эрдмийн театр хариуцахаар болсон талаар мэдээлэл бий.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Соёл урлагийн салбар хороод өнөөдөр /2022.05.10/ хуралдаж, наадмын найруулагчаар хэн ажиллахыг эцэслэн шийдэх юм байна.
Хэрвээ Улсын драмын эрдмийн театр хариуцах бол наадмын ерөнхий найруулагчаар Соёлын гавъяат зүтгэлтэн Н.Наранбаатар дөрөв дэх удаагаа ажиллах нь.