Н.Түвшинбаярт 12-20 жилийн хорих ял төлөвлөсөн шүүх хурал энэ пүрэв гарагт болно
2022 оны 5 сарын 10
Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ пүрэв гарагт /2022.04.12/ болно. Шүүх хуралд нэр бүхий 10 гэрчийг оролцуулан хаалттай хуралдахаар шийдвэрлэсэн.
Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Хуульд зааснаар түүнд 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял оноох магадлалтай аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636823
0 эможи
Зочин
2022-05-10 12:50
10н гэрчээ нуугаад хаалттай гэхээр хэргээ наймаалцах нь гэж хардах эрхтэй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс