Дундговь аймагт автомашины ослоор хүнд гэмтсэн иргэнийг нисдэг тэргээр ГССҮТ-д эсэн мэнд авчрав

2022 оны 5 сарын 10

Arslan.mn

Автомашины ослын улмаас хүнд гэмтсэн 52 настай эрэгтэйг Дундговь аймгаас нисдэг тэргээр зөөвөрлөн Улаанбаатар хотод авчирчээ.

Тодруулбал, тус аймгийн Мандалговь суманд тавдугаар сарын 5-ны өдөр автомашинтай онхолдож хүнд гэмтэж, ухаангүй, автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь гаргасны дагуу Онцгой Байдлын Ерөнхий Газар /ОБЕГ/-ын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг, нисгэгч 2, аврах ажиллагааны мэргэжилтэн 1, нийт 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр өчигдөр 16:17 цагт Улаанбаатар хотоос хөөрсөн байна.

Улмаар Дундговь аймгийн Мандалговь суманд 17:11 цагт газардаж, 52 настай иргэний аваад 17:45 цагт Мандалговь сумаас хөөрч, Улаанбаатар хотод 18:58 цагт тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636821
2 эможи

Цэрэндолгор
2022-05-10 18:56
Онцгойгийнхэн үнэхээр онцгой бойна
keyboard_arrow_up