БХТ: Сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийн ажлын гүйцэтгэлд ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА
Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар, БШУЯ-ны захиалгаар
хэрэгжүүлж буй “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих” төсөл арга хэмжээнд "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын инженерүүд хяналт тавин ажиллаж байна. Тодруулбал, 2022 оны гуравдугаар сарын 1-нээс тавдугаар 7-ныг хүртэлх хугацаанд 16 аймгийн 103 суманд томилолтоор ажиллаж, БШУЯ, аймгуудын Боловсролын газар, зохиогч, гүйцэтгэгч нартай хамтран үзлэг шалгалт хийн, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, барилгын норм ба дүрэм зөрчсөн алдаа дутагдлуудыг засварлах үүрэг далгавар өгч, хяналт тавилаа.
Төсөл нийт 4 үе шаттай хэрэгжих бөгөөд I, II ээлжийн 32 багц ажлын хүрээнд 16 аймгийн 152 сургууль, 93 цэцэрлэг, 123 дотуур байрны ариун цэврийн байгууламжийн нөхцөлийг сайжруулах юм.