Хятад жолооч осол гаргаснаас орчуулагч Монгол эмэгтэй нас баржээ

2022 оны 5 сарын 09

Энэ оны тавдугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын дөрөвдүгээр багийн нутаг “Бэрх” гэх газар хятадын иргэн “Ж” нь Toyota Grand маркийн автомашиныг жолоодож явахдаа замын нөхцөл байдалд хурд тохируулаагүйн улмаас зам тээврийн осол гаргажээ.

Ослын нөхцөл байдлыг харахад жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, замын нөхцөл байдалд хурд тохируулаагүй, зогсоох арга хэмжээ авч чадаагүй, зорчигч болон жолооч хамгаалах бүс хэрэглээгүй байжээ.

Ослын улмаас зорчигч эмэгтэй амь насаараа хохирсон бол жолооч биедээ гэмтжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг жолооч нь хятад иргэн бөгөөд Өвөрхангай аймгийн Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 километр замын засварын ажлыг хийж буй компанийн удирдах албан тушаалтан аж. Харин нас барсан эмэгтэй түүний орчуулагч бөгөөд тухайн үед машинд хамт зорчиж явжээ.

Иймд жолооч та замын нөхцөлд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
9
ouch an post
confuse an post
2
angry an post
4
636789
17 эможи

Зочин
2022-05-09 22:24
Zam zasvarin ajild hurtel umhii hyataa ter huduugiin zamd kompani udirdlaga gej yamar geechiin ajlig teevriin yam yu hiilgeed bainaa,zam nereer oron nutag gazar shoroo baylagruu uluntuud yavj baisan biz hairan hunii ami....
Иргэн
2022-05-09 18:15
Нэг муу үмхийгээс болж хайран сайхан монгол охин ертөнцөөс хальж дээ.Долигонож долдогонолгүй авах ёстой арга хэмжээг нь өгнө гэж найдъя.Хүний амь хөнөөсөн ялаа эдлэх ёстой.
Зочин
2022-05-09 14:47
Наадхи хужаадаа арга хэмжээ авч л үзээрэй дээ!!!
keyboard_arrow_up