Зам тээврийн ослын улмаас зургаан настай охин автомашины эд ангид хавчуулагдсаныг ЭСЭН МЭНД гаргажээ
Орон нутгийн замд хоёр автомашин мөргөлдөж, зургаан настай охин автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн “Гүн жалга” гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж 1 хүн автомашины эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 8-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой /3 нь хүүхэд/ зорчиж явсан иргэн Р-ийн “Кольт” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Айраг сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ч-ын “Маяти-2” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн байжээ.
Ослын улмаас зургаан настай хүүхэд автомашины эд ангид хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн