Ирэх сард НДШ-ийн 50 хувийг БУЦААН ОЛГОНО

2022 оны 5 сарын 09

Arslan.mn

Өнгөрсөн долоо  хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголтыг ирэх сараас эхлэн олгох хуулийн төслийг эцэслэн баталжээ.

Тодруулбал, Нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50 хувийг тавдугаар сараас эхлэн он дуустал буцаан авах юм.

Харин энэхүү буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “2021 оны IV улирлын байдлаар Монгол Улсын ажиллах хүчний тоо 1.2 сая бөгөөд үүний 72.7 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан. Хуулийн төслийн хүрээнд 1 сая төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоор нь хязгаарлавал нийт даатгуулагчийн 70 хувь нь хамрагдах бөгөөд даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгоход 150 тэрбум төгрөгийг төсөвлөсөн,  улсын төсвөөс буцаалтыг хийнэ. Тавдугаар сард иргэн НДШ төлнө. Улмаар зургадугаар сард төлсөн шимтгэлийнхээ 50 хувийг буцаан авна” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
636768
10 эможи

Tuul
2022-05-10 15:50
Sain bnu tsetserlegt uilchlegch hiideg nadad 50% ireh boluu
keyboard_arrow_up