БХБЯ, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2022 оны 5 сарын 06

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын яам, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургууль хооронд 2022.05.06-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа нар гарын үсэг зурлаа. 
Талууд барилгын салбарын сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэргэжлийн чанартай боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, судалгааны ажлууд хийх, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, техник технологийн ололтыг нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллана. 
Тус арга хэмжээнд БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, ахлах шинжээч А.Лхамсэржид ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн дэд захирал, дэд профессор М.Сугар, тус сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Аюурзана нар оролцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636742
0 эможи

Иргэн
2022-05-07 00:01
ШУТИС БАС - бахархам сургууль.
keyboard_arrow_up