ХЗҮХ-ийн нарийн бичгийн дарга С.Сүхбаатар ажлын байрандаа ажилтнаа зодож, хүнд гэмтээжээ
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга С.Сүхбаатар өнөөдөр/2022.05.04/ ажлын байр дээрээ тус байгууллагын мэргэжилтэн Н-ийг эхнэр нь асуухад байхгүй байх гэж хэлсэн гэх шалтгаанаар өрөөндөө дуудаж зодож хүнд гэмтээжээ. Хохирогчийн биеийн байдал тархи толгойн гэмтэлтэй, их хэмжээний хөхрөлттэй байгаа юм. Цагдаагийн байгууллагад хандсан ба хяналт шалгалт хийж байгаа юм байна.
Уг хэргийн талаар хохирогч Н/ нэрээ нууцлахыг хүсэв/-с тодруулахад: Хохирогч Н: "Ажлын байран дээр байж байх үед нэг хүүхэн даргыг асуухаар нь байхгүй байх аа цайндаа орсон гэж хэлсэн. Тэгтэл дарга намайг өрөөндөө дуудаад "Чи миний цагийг бүртгэдэг хэн бэ?" гээд нүүр нүдгүй зодсон. Даргыг асуусан хүн нь эхнэр нь байсныг би мэдээгүй. Гэр бүлийн маргааны бухимдлаа надад гаргах шиг боллоо. Намайг зодох үед эхнэр болон найзууд нь өрөөнд хамт байсан. Биеийн байдал тархи толгойн гэмтэлтэй, их хэмжээний хөхрөлттэй байгаа. Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Цагдаагаас ирж шалгалт хийхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэсэн" гэх мэдээллийг өглөө.
Эх сурвалж: zuv.mn
|