2 их наядын хөрөнгө босгосон гэх “КОЙНЧИД“-ын асуудлыг ЭЦГ, АТГ-аас ШАЛГАЖ эхэлжээ
Монгол улсад өнгөрсөн жилээс эхэлж Койн-ын давалгаа хүчээ авсан бөгөөд одоо оовтоороо шуурдаг байдал намжжээ. Намжсан ч гэж дээ. Амар хялбар аргаар мөнгө олох эрмэлзэл нь байгаа хойно үйлдэл нь зогсохгүй юм.
Хагас жилийн хугацаанд их наядаар тоологдох төгрөгийг Монголд гарсан 79 койнд зарцуулсан болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлсэн билээ. Эдгээр койноос ашиг олсон нь ч бий, алдсан нь ч бий.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Монголын зах зээлд "хоёр их наяд төгрөгийг эргэлдүүлсэн" гэх койнтой холбоотой асуудлыг Тагнуулын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Эрүүгийн цагдаагийн газраас АЖЛЫН ХЭСЭГ байгуулж,шалгаж эхэлжээ.
Тодруулбал, тэд хоорондоо эрх ашгийн зөрчилтэй маргаан үүсгэж нэг нэгнээ шалгуулж эхэлсэн гэдгээ баттай эх сурвалжын мэдээллээ.