СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнөөс нойтон цас орж, шуурга шуурна

2022 оны 5 сарын 04

Arslan.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө  Говьсүмбэр, Дундговийн нутаг, Төв аймгийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр шороон шуурга шуурна. Маргааш өдөр Дорноговийн нутаг, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2022 оны 05 дугаар сарын 06-наас 05 дугаар сарын 10-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, 8-нд нутгийн зарим газраар, 9-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 6-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн хойд хагаст сэрүүснэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
3
wow an post
2
yay an post
4
sad an post
6
ouch an post
7
confuse an post
5
angry an post
12
636676
83 эможи

7
2022-05-05 06:32
Жоохон үнэмшилтэй юм бич
keyboard_arrow_up