ЦЕГ: Бусдыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлж, мөрдөн шалгаж байна
2022 оны 5 сарын 04
Бусдыг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ.
Тодруулбал,
- Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 00:40 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 15 настай, эмэгтэй “Х” хүүхэд гар утсаа дээрэмдүүлсэн хэргийг тус аймагт оршин суух 32 настай, эрэгтэй “С” үйлдсэнийг,
- Мөн өдрийн 03:41 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 настай, эрэгтэй “О” гэгчийг согтуугаар явж байхад нь Баянзүрх дүүрэгт оршин суух 22 настай, эрэгтэй “Т” гэгч нь гар утас, хүзүүний монет гинжийг дээрэмдсэн,
- Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 37 настай, эмэгтэй “Э” нь халааснаасаа “I phone-11” гар утсаа алдсан хэргийг 22 настай, эрэгтэй “Т” үйлдсэн хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж ирүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Иймд шөнө, оройн цагаар бага насны хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ харанхуй, гэрэлтүүлэггүй газраар зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
1
4
636667
9 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс