АТГ: Эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх санал прокурорт хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2022 оны 4 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 103 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 604 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 571 хэрэг шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хэрэгт 24 объектод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.