ПРОКУРОР: Хүүхдийн төлөө зөвлөлтэй ХАМТАРЧ ажиллана
2022 оны 5 сарын 04
Увс аймгийн прокурорын газраас тус аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн хуралдаанд оролцож, хүүхдийн эрхийг хамгаалахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн талаар хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах, авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар санал солилцож, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2022 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тодорхой ажлуудыг тусгууллаа.
Мөн прокурорын байгууллагаас зохион байгуулж байгаа "Хүүхэд бүрийн төлөө" уриатай "Хүүхдийн эрх" нэгдсэн аяны хүрээнд хийж гүйцэтгэх ажлын талаар танилцуулж, тус зөвлөлтөй хамтран ажиллахаар болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636663
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс