Мориноос унаж хүнд гэмтсэн эрэгтэйг НИСДЭГ ТЭРГЭЭР эмнэлэгт хүргэлээ
2022 оны 5 сарын 04
Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн “Тосонгийн гол” гэдэг газар 5 сарын 1-ний өдрийн 12:00 цагийн орчимд иргэн Э мориноос унаж тархи, суурь ясны гэмтэлтэй, автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь 5 сарын 2-ны өдрийн 16:09 цагт хүлээн авсан. Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг 5 сарын 3-ны өдрийн 05:44 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Сүхбаатар аймгийн Наран суманд 09:01 цагт газардаж, иргэн Э /43 настай, эрэгтэй/-ийг авч 09:25 цагт хөөрч, Улаанбаатар хотод 13:19 цагт тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13
4
1
2
636650
20 эможи
Зочин
2022-05-04 22:54
Сүхбаатараас 4 цаг ирдэг юмуу .
Баярлалаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс