СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн метрийн гүнтэй барилгын сууринд хүн унажээ
2022 оны 5 сарын 04
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн задгай Хуучирч нурсан барилгын суурийн нүхэнд 1 хүн унасан тухай дуудлагыг 5 сарын 3-ны өдрийн 23:08 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хүлээн авч, очиход 4 метрийн гүнтэй барилгын суурийн нүхэнд иргэн Э /55 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ унаж, зүүн хөлөө гэмтээсэн байсныг гаргаж, Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
636649
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс