ПРОКУРОР: Өвчтэй хүүхдийн зураг ашиглан хандив цуглуулсан иргэнд ЯЛ ОНООЛОО

2022 оны 5 сарын 04

Arslan.mn

Өвчтэй хүүхдийн зураг ашиглан хандив цуглуулсан иргэнд ЯЛ ОНООЛОО.

Тодруулбал, Иргэн М.Г нь олон нийтийн сүлжээнд бусдын өвчтэй хүүхдийн зургийг байршуулж, эмчилгээний зардалд зориулан хандив тусламж гуйсан утга бүхий худал мэдээлэл тараан, өөрийн банкны дансаар нэр бүхий 500 иргэнээс нийт 5 сая гаруй төгрөгийг шилжүүлэн авч, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх хэргийг хянан хэлэлцээд, иргэн М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогыг албадан гаргуулахаар шийдвэрлэжээ.

Иймд иргэд хандив, тусламж хүссэн зар мэдээллийн үнэн эсэхийг нягталсны үндсэн дээр бусдад мөнгө хандивлаж байх, танихгүй хүнийг фэйсбүүкийн найзаар хүлээн авахгүй байх, хувийн мэдээллээ нууцлахад анхаарах, мөн “зээл өгнө, мөнгө явуулсан, та азтан боллоо” зэрэг агуулгатай мессеж, мэдээлэлд сонор сэрэмжтэй хандаж, гэмт хэрэгт өртөхөөс болгоомжлоорой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636644
4 эможи

keyboard_arrow_up