О.Батнайрамдал: АИ-92 шатахууны үнийг 5,6 сард ₮2390-д барих хэлцлийг хийсэн

2022 оны 5 сарын 03

Arslan.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна.

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал: ААН-үүд 45 хоногийн нөөцөө хэвийн бүрдүүлээд ажиллаж байна. Үнэ тогтворжуулах хуулийн хүрээнд шатахууныг онцолсон. Дэлхийн зах зээл дээр 2021 онд АИ-92 болон дизель түлшний үнэ 60-71 хувиар өссөн. Мөн 2020 он гарсаар 45.8 хувиар өслөө. Дэлхийн банкнаас өнгөрөгч дөрөвдүгээр сард эрдэс баялгийн прогнозыг гаргасан байна.

Манай улс АИ92 авто бензинийг 2022 оны дөрөвдүгээр сард нэг тонныг 1110 ам.доллароор худалдан авч байсан. Энэ үнийг литрт шилжүүлж тооцвол 3330 төгрөгөөр зах зээл зарагдах өртөгтэй орж ирж байна гэсэн үг. Харин хэлцэл хийсний үр дүнд литр тутамд 940 төгрөгөөр нэмэгдэж, 3330 төгрөгт хүрэх байсан үнийн өсөлтөөс сэргийлж, ойрын гурван сард үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүллээ.

Бид саяхан, манай улсад шатахуун импортлогч "Роснефть" компанитай гэрээ хэлцэл хийж, энэ оны зургаадугаар сар хүртэл нэг тонныг нь 830 ам.доллароор авах болсон. Мөн Засгийн газраас АИ-92 шатахууны гаалийн татварыг тэглэсэн.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод АИ-92 авто бензиний жижиглэнгийн үнэ 2390 төгрөг байна.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636626
0 эможи

keyboard_arrow_up