СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдийн хоолойд олс углаж, гулсуураас түлхсэн хэрэг гарчээ

2022 оны 5 сарын 03

Arslan.mn

Бага насны хүүхдийн хоолойд олс углаж, гулсуураас түлхсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн VIII хороонд байрлах орон сууцны тоглоомын талбайд тоглож байсан зургаан настай охины хоолойг боож, ухаан алдуулсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. 

Мэдээллийн дагуу шалгалт явуулахад тус тоглоомын талбайд тоглож байсан ойролцоо насны танихгүй хүүхэд охины хоолойд олс углаж, гулсуурын уруу түлхсэн бөгөөд улмаар охины амьсгал боогдож, ухаан алджээ. Тус хүүхдийг ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд одоогоор охины биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа ба охины биед халдсан хүүхдийг олж тогтоохоор ажиллаж байгаа аж. 

Иймд эцэг, эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс уг мэдээллийг хүргэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
3
yay an post
sad an post
11
ouch an post
confuse an post
3
angry an post
20
636625
42 эможи

зочин
2022-05-03 14:27
нохой муурыг ийм маягаар дүүжилж тоглох тохиолдол их гарах болсон шүү дээ. ялангуяа хүүхдийн цэцэрлэгийн хашаан доторх тоглоомын талбайд ингэж дүүжилж орхисон муур, гөлөг их болсонд хэн ч анхаарлаа хандуулахгүй байсны гор одоо үр хүүхэд дээр гарч байна. яана даа
Зочин
2022-05-03 13:49
хар багаасаа гаж донтон болох нь дээ
Еооо
2022-05-03 12:06
Юу вэ үр хүүхдээ хэн болгож хүмүүжүүлээд байгаам бэ
Зочин
2022-05-03 11:32
Өсвөр наснаасаа садист болохнээ
keyboard_arrow_up