“Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх“ чиглэлээр цэцэрлэгийн эрхлэгчдийг сургалтад хамруулав

2022 оны 5 сарын 03

Arslan.mn

Прокурорын байгууллагаас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяныг “Хүүхэд бүрийн төлөө” уриан дор зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран “Цэцэрлэгийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс сэргийлье” сургалтыг дүүргийн нутаг дэвсгэрт сургуулийн өмнөх боловсрол олгож буй цэцэрлэгийн эрхлэгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнуудын дунд зохион байгууллаа.

Сургалтын үеэр Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг”-ээс урьдчилан сэргийлэх, Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсээс “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх”, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс “Бага насны хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдвээр тус тус мэдээлэл хийж оролцлоо.

Сургалтад нийт 37 цэцэрлэгийн эрхлэгч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнууд хамрагдаж цаашид Сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага дахь хүүхэд хамгааллын асуудлыг хэрхэн хэрэгжүүлэн ажиллах талаар санал солилцсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636623
0 эможи

keyboard_arrow_up