Казино, бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл боловсруулжээ

2022 оны 5 сарын 03

Arslan.mn

Хууль зүй дотоод хэргийн яамнаас Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг боловсруулжээ. Эдгээр хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг 2022 оны тавдугаар сарын 03-ны өдрийн 13.00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгуулах аж.

Хэлэлцүүлэгт иргэд, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг өргөнөөр оролцох боломжтой юм байна.

Хэлэлцүүлэгт оролцохыг хүсэгчид Хууль зүй, дотоод хэргийн яамны 51-260076 дугаар утас болон tusul@mojha.gov.mn цахим шуудангийн хаягаар бүртгүүлнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636621
0 эможи

keyboard_arrow_up