ҮЙЛ ЯВДАЛ: “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум болно
9:00 цагт Соёлын төв өргөөнд “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум болно.
10:00 цагт УУХҮЯ-наас өөрийн байрандаа шатахууны үнэ болон бусад асуудлаар мэдээлнэ. Утас: 88035121
11:00 цагт МУБИС-ийн A байранд Тогтвортой хөгжлийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн тухай дэлхий нийтийн боловсролын чиг хандлага болон багш бэлтгэх хөтөлбөрийн хөгжлийг дэмжих олон улсын хурал болно. Утас: 88102915
11:00 цагт Нээлттэй нийгэм форумд “Глоб Интернэшнл” төв, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” хэлэлцүүлэг зохион байгуулна.
11:00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд нүүрсний тээвэр зогссоны улмаас өдөрт 6.6 тэрбум төгрөг алдаж байгаа талаар тээвэрчид УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.
11:00 цагт НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх "Улаанбаатар хотын удирдлага иргэдээ сонсож төсвөө батлах ёстой" хэвлэлийн хурал "Монгол ньюс" мэдээллийн төвд хийнэ.
12:00 цагт "Новотел" зочид буудалд "Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэлзүй" IV чуулган болно.
12:00 цагт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д “Сэтгүүлч Батдорж сан”-гийн нэрэмжит есдүгээр уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно. Утас: 95950204, 99109476, 91118403