ШУУРХАЙ: Багануур ХК-ийн захирал Э.Номинчулуун, иргэн Г нарыг НЭГ САР “цагдан хорих“ шийдвэрийг ШҮҮХЭЭС гаргажээ

2022 оны 5 сарын 02

Arslan.mn

Өнгөрөгч долоо хоногийн лхагва гараг буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг Авлигатай тэмцэх газраас саатуулсан билээ.

Тодруулбал, түүнийг бусдаас 3 мянган ам.долларын авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилсан. Түүний авлига авсан нь олон удаагийн давтан үйлдэлтэй болох нь шалгалтаар тогтоогдсон тухай бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдөр /2022.05.02/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун болон иргэн Г, мөн иргэн Б нарыг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан гэж эх сурвалж мэдээллээ.
Эргэн сануулахад, Э.Номинчулууны дээрх хэрэгтэй нь холбогдуулж нэр бүхий сайтын эрхлэгч, сэтгүүлч Г-ын гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж, шалгасан тухай мэдээлэл бий.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
636606
3 эможи

Нутгийн хүн
2022-05-06 11:17
Худлаа гүтгээд зовоож байна даа! Ажил албан тушаалыг нь л авах гээд байх шиг байна!
ИРГЭН
2022-05-03 17:41
НААД ХҮН ЧИНЬ ХАРВААС БИЕ МУУТАЙ ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ ХҮН БАЙНА , МЭДЭЭТЭЙ БАЙХГҮЙ БОЛ НЭГ ХОНХОД Л БАЯРТАЙ ШҮҮ
Зочин
2022-05-03 11:29
Албан тушаалыг нь авахын тулд заавал авилгач болгож хорих ямар шаардлагатай юм бол. Тушаал гаргаад л огцруулаад хаячина биз.Бүхэл бүтэн том уурхайн захирал 3хан мянган долларт шуналаа юу. Ганц цүнхний үнэ
Irgen
2022-05-02 21:30
Saitiin ner..setgujlchiin ner nuuj xereggui ee...il tod bicheech.....busdad nisurgamj bno
Иргэн Иргэни
2022-05-02 21:25
Үнэн юм уу? Худлаа сенсаацилахаа боль
keyboard_arrow_up