“Стимо“ жимст боовны хугацааг урьдчилан тавьж, худалдаанд гаргажээ
"Стимо"-ийн жимст боовны хугацааг урьдчилж тавьж, худалдаанд гаргажээ.
Тодруулбал, 2022.05.01-ний өдөр худалдаанд гаргасан жимст боовны гаргасан хугацааг 2022.05.02-ны өдөр гэж урдчилан тавьж, худалдаанд гаргасан байна.
Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын /ШӨХТГ/ даргаар С.Мөнхчулуун өөрийн сошиал хуудастаа " Жимст боовны хугацаа урьдчилж тавьсан асуудлаар тодруулга авав. Огноо тавих явцад ажилтны буруугаас алдаа гарч 10 уут боовонд 2-ны огноо тавигдсан байсныг дамжлагын мастер нь илрүүлж, ялгаж тавьсан ч андуурал гарч дэлгүүррүү ачигдсан байсан. Түүнийг мэдээд араас нь мөшгилт хийж 6 уутыг татаж авсан, 4 уут нь зарагдсан байсан гэнэ.
Зарагдсан 4-ийн 1 нь надад таарчихсан юм байна.
Маргааш ШӨХТГ-с Үйлдвэрлэгчдэд хандан бүтээгдэхүүний хаяг, шошго, орц найрлагын талаархи мэдээллийг иргэдэд үнэн зөв мэдээлж байх, хэрэглэгчид мөн хяналт тавьж, зөрчилтэй тохиолдолд ШӨХТГ-ын Хэрэглэгчдийн утас 115 болон цахим хаягуудаар мэдээлэл ирүүлж хамтран ажиллах талаар Анхааруулга, Зөвлөмж гаргана" гэв.