НМХГ: Зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө болон хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд Монгол улсын “Төрийн хяналт шалгалтын тухай”, Байгаль орчны багц хууль тогтоомж, “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлын хангах тухай”, “Стандартчилал тохирлын үнэлгээний тухай” зэрэг хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг сурталчлах, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор сургалт зохион байгуулав.
Сургалтаар Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс, Дэд бүтцийн хяналтын хэлтсийн холбогдох улсын (ахлах) байцаагч нар 7 сэдвийн хүрээнд мэдээлэл өгч ажилласан байна.