Хаврын цэрэг татлагыг төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулна
2022 оны 5 сарын 02
Улс орон даяар 2022 оны I ээлжийн цэрэг татлага эхлэж, аймаг орон нутагт цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Нийслэл Улаанбаатар хотод тавдугаар сарын 6,7,8-ны өдрүүдэд цэрэг татлага эхэлнэ.
Цэрэг татлагад цагдаа, онцгой байдлын алба, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болоод нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын албан хаагчид дайчлагдан оролцдог онцлогтой. Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага буюу хаврын цэрэг татлагыг төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд ирэх намрын цэрэг татлагад алсын гурван дүүргийг хамруулах аж. Хаврын цэрэг татлагад тэнцсэн албан хаагчид хилийн цэрэг, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд багтана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636600
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс