“Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулууны “ХАХУУЛЬ“ авсан нь олон удаагийн давтан үйлдэлтэй болох нь шалгалтаар тогтоогджээ
2022 оны 5 сарын 02
Өнгөрөгч долоо хоногийн лхагва гараг буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг Авлигатай тэмцэх газраас саатуулсан билээ.
Тодруулбал, түүнийг бусдаас 3 мянган ам.долларын авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилсан. Тэгвэл түүний авлига авсан нь олон удаагийн давтан үйлдэлтэй болох нь шалгалтаар тогтоогдсон ажээ.
Шалгалтын явцад цугласан нотлох баримтуудад үндэслэн түүнийг цагдан хорих саналыг прокурор гаргасан ч шүүх хүлээн аваагүй учир гадуур шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
636597
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс