Франц улс руу бэлэн мөнгөтэй зорчих иргэдийн АНХААРАЛД

2022 оны 5 сарын 02

Arslan.mn

Та Франц болон Европын Холбооны гишүүн оронд зорчихдоо бэлэн мөнгөтэй явахаар бол дараах зүйлсийг анхаарна уу.

  • 10,000 болон түүнээс дээш бэлэн евро эсвэл үүнтэй дүйцэх гадаад мөнгөн тэмдэгтийг Франц Улсын болон Европын холбооны гишүүн улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэх, гаргахаас 30 хоногийн өмнө мэдүүлгийг www.douane.gouv.fr/dalia гаалийн цахим хуудсаар урьдчилан мэдүүлэх шаардлагатай. Мэдүүлгээ гаргаснаар онлайн хэлбэрийн гаалийн мэдүүлэг үүсэх бөгөөд үүнийг хил нэвтрэх үедээ гаалийн байгууллагад шалгуулна.
  • Түүнчлэн 50,000 еврогоос дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөн тэмдэгтийн гарал үүслийг зайлшгүй нотлох баримтаар нотлохыг шаардана.

Европын холбооны санхүүгийн хяналтын эрх зүйн баримт бичиг болон Францын Мөнгө, санхүүгийн хуулийн дагуу дээрх мэдүүлгийг бөглөөгүй, эсвэл худал мэдүүлсэн тохиолдолд мөнгөн тэмдэгтийн 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулах ба хэрэг хянан шийдвэрлэгдэж дуустал хураах зохицуулалттайг анхаарна уу.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
636567
2 эможи

keyboard_arrow_up