Дэлгүүрийн худалдагч бүсгүй эзнээ хоёр удаа зодсон хэргийг шалгаж байна
Нийгмийн сүлжээнд нэгэн эмэгтэй дэлгүүрийн өрөөнд зодуулж буй бичлэг нийтлэгдэж, олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Тэгвэл энэхүү бичлэгтэй холбогдуулан EGUUR.mn сайт тодруулга мэдээлэл бэлтгэжээ.
Тухайн үйл явдал нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн дэлгүүрт энэ оны дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд болсон бөгөөд тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 32 настай, эмэгтэй иргэн “Э”-ийн биед халдаж зодсон үйлдэлд 20 настай, эмэгтэй иргэн “Н” гэгчийг холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна. Тодруулбал, тухайн дэлгүүрийн эзэн 32 настай Э ажилтан болох 20 настай охинд "Ажлаа чанартай хий" гэж хэлсэн аж. Гэтэл тухайн охин дэлгүүрийн эзэн болох 32 настай Э-г зоджээ.
Улмаар цагдаа дуудаж Зөрчлийн хуулиар торгуулад явуулсан ч маргааш нь дахин ирж зодсон байна.