“Реппер Orice амиа алдахаас өмнө дээрэмдсэн этгээдэд “гурван жил зорчих эрхийг нь хязгаарлах“ ял оноолоо
Талийгаач М.Алтан-Оргилыг амиа алдахаас өмнө дээрэмдсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүх хурлын дараа хохирогчийн талын өмгөөлөгчид хэвлэлд мэдээлэл өгсөн юм.
"Хэрэгт холбогдогч этгээдэд шүүхээс гурван жилийн хорих ял оноосон"
Шүүхээс хэрэгт холбогдсон этгээдэд Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гурван жилийн хорих ял оногдуулсан. Энэ хэрэг нь зургаадугаар сарын 24-нөөс өмнө үйлдэгдсэн учраас Өршөөлийн хуульд багтах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн гурван жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчиллөө.
Тухайн этгээдийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нь Баянзүрх дүүргээр хязгаарласан" хэмээн хэллээ.
Хохирогчийн ар гэрийн зүгээс “Ямартай ч тэдний гэмт хэрэг үйлдэж, дээрэмдсэн байна гэдгийг нь шүүх тогтоолоо. Миний хүүг тэр үед зодсон, утсыг нь дээрэмдсэн байсан. Амь нас хохирсон, дээрэмдсэн, биед нь халдсан асуудал нэг л газар болсон хэрэг явдал. Тиймээс бид амьд байгаа цагтаа хүүгийнхээ амь нас хохирсон хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх хүртэл явах болно” хэмээн ярьсан юм.