ОБЕГ: Сураггүй болсон иргэдийг 17 дох хоногтоо хайж байна
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан 3 хүн 4 сарын 9-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 4 сарын 12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.
Ар гэрийн хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 4 сарын 28-ны өдрийн 07:45 цагаас эхлэн иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг Харлагийн голын-Адаг гэдэг газраас зүүн зүгт “Ингэтийн гүүр” гэдэг газар хүртэл 16 км-т завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулан мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 4 сарын 29-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлнэ.