Маш хүчтэй шингэн ХАР ТАМХИ хууль бусаар нэвтрүүлж байсан этгээдийг үйлдэл дээр нь таслан ЗОГСООЖЭЭ
Монгол Улсын хилээр хар тамхи хууль бусаар нэвтрүүлж байсныг таслан зогсоосон байна. Тодруулбал, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын хамтарсан тусгай арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2022.04.28/ АНУ-аас Монгол Улс руу хар тамхи хууль бусаар нэвтрүүлж байсан этгээдийг үйлдэл дээр нь таслан зогсоож, саатуулжээ.
Энэ нь маш хүчтэй мансууруулах үйлчилгээтэй ТНС дельта ес хэмээн бодисыг өндөр тунгаар агуулсан шингэн хар тамхи байсныг тогтоогоод байна. Гааль, тагнуулын байгууллагын хамтарсан арга хэмжээний хүрээнд энэ он гарснаас хойш энэ төрлийн НАЙМАН удаагийн үйлдлийг таслан зогсоожээ. Хамтарсан арга хэмжээний хүрээнд 1кг гаруй хүчтэй үйлчилгээтэй, шинэ төрлийн мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоож, хуулийн дагуу холбогдох ажиллагааг явуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.