“Т.Ганболд, Х.Янжигаажид нарын гэрлэлтийг цуцалсан гэх асуудалд УБЕГ, хяналтын ахлах байцаагч нарыг дахин ажиллуулах үүрэг өгсөн“
Улсын бүртгэлийн байгууллагын байцаагч иргэн Г нарын гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх асуудал олны анхаарлын төвд байна. Тус асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгчээ.
Х.Нямбаатар: УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханыг дээрх асуудалтай холбоотой танилцуулга бэлдэж ир гээд үүрэг өгсөн. 2016 онд иргэн Т.Ганболд эхнэр Х.Янжигаажид нар гэрлэлтээ батлуулсан гэрлэлтийн бүртгэлд хийгдсэн юм байна лээ. 2021 онд Т.Ганболдыг зүгээс би биеэр очиж гэрлэлтээ бүртгүүлээгүй ээ. Монгол улсын гэр бүлийн тухай хууль зөрчиж уг гэрлэлт хийгдсэн гээд Улсын хяналтын ахлах байцаагчид гомдол гаргаад Улсын хяналтын ахлах байцаагч уг гомдлын дагуу шалгалтын ажиллагааг хийхэд тухайн үед гэрлэлтийн бүртгэлийг биеэр хийгдээгүй нь тогтоогдсон гэх танилцуулгыг надад өгсөн.
Ер нь гэр бүлийн эрх зүйд гэрлэлт гэдэг бол сэтгэл хөдлөл шаардсан харилцаа байдаг. Тэр утгаараа гэрлэлтийн бүртгэл хийх төрийн үйлчилгээг авахдаа заавал биечлэн очих ёстой гэдэг шаардлага тавьдаг. Улсын бүртгэлийн байгууллага хамгийн том датаг цуглуулсан байгууллага, ийм алдаа гаргаж болохгүй" гэжээ.