Түдгэлзэх магадлалтай дөрвөн гишүүнд 2-8 жилийн ял төлөвлөжээ

2022 оны 4 сарын 28

Arslan.mn

Өчигдөр УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг түдгэлзүүлэх саналыг хэлэлцсэн.  Халдашгүй байдлын дэд хороо 19.30 цаг хүртэл хуралдаад шийдвэрт хүрч чадаагүй тул маргааш дахин хуралдахаар болсон. 

Хуралдааны дараа Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулах хоёр үндэслэл байдаг. Нэгд, мөрдөн шалгах байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүрээнд цаашид УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд. Хоёрт, мөрдөх байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулахад УИХ-ын гишүүний бүрэн эрхийн халдашгүй байдал нөлөөлсөн тохиолдолд. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, бололцоотой хэмжээнд явуулахын тулд дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирсэн. Тус дөрвөн гишүүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр мөрдөх байгууллага санал хүргүүлсэн. Үүнийг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзсэн учраас яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлээр буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаар урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр яллагдагчаар татлаа” гэсэн.

22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636483
6 эможи

Зочин
2022-04-29 00:05
АЛТАНХУЯГ ЖОНКУУ БАТТУЛГА НАРЫН ИДЭЖ УУСАН МӨНГИЙГ ОДОО ХҮРТЭЛ ТӨЛЖ БАЙГААГ АРД ТҮМЭН ОЙЛГООСОЙ ДОО.ЭНЭ МӨНГӨ БОЛ БОНДЫН МӨНШӨ БАЙСАН.ТӨМӨР ЗАМЫН 780 САЯ ДОЛЛАРЫГ ЖОНХУУ ИДЧИХСЭН.
иргэд
2022-04-28 12:22
Улс төрийн намын УИХ-ын нэр хүнд гэж үнэндээ алга болждээ
keyboard_arrow_up