Шүүгч З.Болдбаатарыг огцруулах, бусдад нь сануулах, цалинг нь хасах ШИЙТГЭЛ ОНОВ

2022 оны 4 сарын 28

Arslan.mn

Өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт ёс зүйгээ зөрчсөн хэмээн нэр бүхий шүүгчдэд сахилгын арга хэмжээ авхуулахаар гаргасан “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхны гомдлыг Шүүхийн сахилгын хорооны гишүүд хэлэлцсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тус хорооныхон нэлээд орой болтол хуралдсаны эцэст Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарыг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн үед нэг газарцугларсан нь ёс зүйгээ зөрчсөн үйлдэл гэсэн дүгнэлт гаргажээ.

Харин өмгөөлөгч Б.Баасанцогттой тухайн өдөр нэг орон сууцад байсан нь тогтоогдоогүй, хоёр эмэгтэй шүүгч тэдэнтэй тухайн байранд хоносон гэдэг нь нотлогдоогүй гэж дүгнэсэн аж.

Ингээд зөрчлийн шинж байдал, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт огцруулах шийтгэл оноосон байна. Үүнээс өмнө З.Болдбаатарыг шүүгч Х.Идэр, Б.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт цахилгаан шатанд ёс зүйгүй үйлдэл гаргасан үндэслэлээр Шүүхийн сахилгын хорооноос цалинг нь зургаан сарын хугацаанд 20 хувь хасах шийтгэл ногдуулж байсан билээ. Зарим мэдээллийн хэрэгслээр цахилгаан шатанд ёс зүйгүй авирлаж буй бичлэг болон дээрх зургаан шүүгчийн үйлдлийг нэг хэрэг гэж бичиж буй нь ташаа гэдгийг ташрамд тодотгоё.

Шүүхийн сахилгын хорооны өнгөрсөн мягмар гаргийн хурлаас Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарт цалинг нь зургаан сарын хугацаанд 20 хувиар бууруулах, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун нарт сануулах шийтгэл оноолоо. Шийтгэл хүлээсэн зургаан шүүгч Сахилгын хорооны шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаа илэрхийлсэн гэнэ.

 

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
636482
2 эможи

Зочин
2022-04-28 13:51
Эрх мэдэлтнүүд төрхийн албан хаагчдад л энэрэнгүй төр засаг гэж. Ийм болохоор энэ улс дампуурахгүй хаачив гэж
keyboard_arrow_up