ТЦА: 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхийг ХОРИГЛОНО

2022 оны 4 сарын 27

Урин дулааны цаг эхлэхтэй зэрэгцэн иргэд мотоцикл, мопед унах нь ихэсдэг. Тээврийн цагдаагийн албанаас мотоцикл, мопедын жолооч нарт дараах зүйлсийг анхаарууллаа.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар:

  • Мотоцикл, мопед жолоодож яваа үед өдрийн цагт тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцоно.
  • Мотоцикл жолоодож яваа үед суурин газрын гадна замд хурдыг 60 км/ц, мопед жолоодож яваа үед хурдыг 50 км/цагаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.
  • 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхийг хориглоно.
  • Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636445
0 эможи

keyboard_arrow_up