Өмгөөлөгч асан Б.Баасанцогттой хамт явсан шүүгч нарт шийтгэл оногдуулжээ

2022 оны 4 сарын 27

Шүүхийн Сахилгын хорооны энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар зургаан шүүгчийн асуудлыг хэлэлцэж, шийтгэл оногдуулсан байна. 

Тодруулбал:

  • Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт огцруулах,
  • Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарт зургаан сарын хугацаагаар 20 хувиар цалинг бууруулах,
  • Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

Дээрх шүүгчдийн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн цаг хугацаанд цугларсан үйлдэл нь Шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн зөрчилд тооцож сахилгын шийтгэл оногдуулжээ.

Эргэн сануулахад, өмгөөлөгч Б.Баасанцогтын зүй бус үйлдэл гаргаж буй бичлэг олон нийтэд ил болсон. Тухайн үед хамт байсан нь бичлэгээр батлагдаж, шүүмжлэлд өртсөн шүүгч нарт сахилгын арга хэмжээ авч, хариуцлага тооцох тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол Ногоон нэгдэл” ТББ-аас Шүүхийн сахилгын хороонд гаргасан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636443
0 эможи

keyboard_arrow_up