ПРОКУРОР: “Хууль бус уул уурхайн үйл ажиллагаатай тэмцэх“ чадавхыг бэхжүүлэх баруун бүсийн сургалт боллоо
2022 оны 4 сарын 27
АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр Азийн сангаас хэрэгжүүлж байгаа "Хууль бус уул уурхайн үйл ажиллагаатай тэмцэх чадавхыг бэхжүүлэх" төслийн хүрээнд Ашигт малтмал хууль бусаар хайх, олборлох, ашиглах гэмт хэрэг болон түүнтэй холбогдсон авилга, мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг амжилттай явуулахад шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох Баруун бүсийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн прокурорын газар, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газар болон тус аймгууд дахь цагдаа, шүүхийн 40 гаруй албан хаагчид хамрагдсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636431
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс