АТГ-аас нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хоёр ажилтанг СААТУУЛЖЭЭ

2022 оны 4 сарын 27

Arslan.mn

Өчигдөр/2022.04.26/ Нийслэлийн худалдан авах ажиллагааны хоёр албан тушаалтныг АТГ-аас саатуулжээ.

 Тодруулбал, дээрх хоёр албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон нэр бүхий аж ахуй нэгжид тендер шалгаруулсан нь тогтоогджээ.

Иймээс АТГ-аас тэдний гэр болон оффист нэгжлэг хийж их хэмжээний мөнгийг хураан авчээ. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар,  тэднийг авлига авч байхад нь үйлдэл дээр нь барьсан бөгөөд  автомашинаас бэлэн мөнгө олдсон аж. 

Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж эх сурвалж мэдээллээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
636415
14 эможи

зочин
2022-04-27 12:25
Бүх шатанд авилга хээл хахууль нүүрэлсэн энэ улс орон дампуурч бна МАНыханыг зайлуулцгаая бид дэлхий нийттэй зэрэгцэн алхмаар бна
зочин
2022-04-27 10:24
манай улсын тѳрийн албаны бүх шатанд авилга нүүрлэсэн.муу авилгачдыг шийтгээд ѳг
keyboard_arrow_up