БНХАУ-ын ААН-үүдтэй худалдаа хийдэг бизнес эрхлэгчдийн АНХААРАЛД
Цар тахлаас үүдэн хил, гаалийн нөхцөл байдал хэвийн бус байгаа энэ үед БНХАУ-ын ААН-үүд гаднын харилцагчидтай худалдаа хийхдээ бараа материалаа дутуу илгээх, гэрээний үүргээ зөрчих зэрэг тохиолдолд илэрч байгаа нь тус улсын нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа тул БНХАУ-ын Олон Улсын худалдааг дэмжих хорооны (CCPIT) албан ёсны гэрчилгээтэй ААН-тэй худалдаа хийхийг зөвлөж байна.
БНХАУ-тай худалдаа хийж байгаа ААН-үүд өөрийн харилцагч, түншүүдээс доорх зурагт заасан Гэрчилгээг шаардсанаар учирч болох эрсдэлийг бууруулах юм. Хэрэв CCPIT-ын гэрчилгээтэй ААН гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо өөрийн дэргэдэх Арбитрын шүүхээр хэрэг маргааныг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх болно.
Эх сурвалж: МҮХАҮТ-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны газар