Н.Алтанхуяг: Үнэн үг хэлдэг учраас намайг МАН-аас чимээгүй болгохоор ЗОХИОЛ БИЧИЖ байна

2022 оны 4 сарын 26

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг прокуророос яллагдагчаар татсан асуудлаар өөрөөс нь тодрууллаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: "Өнөөдөр би АТГ-т мэдүүлэг өгсөнгүй харин яллагдагчаар татах прокурорын тогтоолтой танилц гэсэн юм. Арваад хуудас тогтоолтой хэдхэн минутад танилцах хэцүү юм байна. Тийм учраас өмгөөлөгчтэй ирж танилцахаар боллоо. Хөгжлийн банкны асуудал хөндөгдсөнөөс хойш Хөгжлийн банктай холбоотой асуудлаар урьдчилсан байдлаар намайг гэм буруутай болгочих гээд яриад байсан. Гэтэл Хөгжлийн банктай холбоотой асуудал биш юм шиг байна. Би бүрэн танилцаж амжсангүй.

Манай ЗГ-ын үед гарч байсан шийдвэртэй холбоотой асуудлаар намайг яллагдагчаар татах тухай сануул ирүүлчихсэн юм байна. 2014 онд Н.Алтанхуягийг огцруулаад хуулийн байгууллагын хаалга татуулаад, гэрч, сэжигтэн яллагдагч хүртэл явсан. 2017 оноос эхлээд 3 жил намайг яллагдагч болгоод явж байтал Ц.Элбэгдоржийн тавиулууд алга болж, 2020 онд хэрэгсэхгүй болгож байсан. Намайг тэр үед яллагдагч болгосон нь улс төрийн явуулга байсан.

Би ард түмний ахуй амьдралд санаа зовж УИХ-ын гишүүн болсон. Үнэн үг хэлэхээр олон хүний дургүй хүрдэг учраас Н.Алтанхуягийг дуугүй болгох зохиол бичиж байгаа юм билээ. Өмнө нь Ц.Элбэгдоржийн зохиол байсан одоо хэний зохиолоор явж байгаа юм мэдэхгүй байна.

Би хэд хоногийн өмнө байгалийн баялгийг хүмүүс тэгш хүртэх эрхтэй асуудлыг хөндөж, тогтоолын төслийг өргөн барьсан. Тэр асуудал хөндөгдвөл их хурал дээр дайн болно. Тэрнээс өмнө миний амыг барих гэж байх шиг байна. Зохиол нь цаашаа яаж бичигдэхийг мэдэхгүй байна. Намайг Ерөнхий сайдаас бууснаас хойш Монголд шударга ёс байхгүй болсон. Би хийсэн хэрэг байхгүй учраас ном журмынхаа дагуу үнэн зөв шийдэгдэх байх."

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636405
0 эможи

Battulga Battulga
2022-04-29 14:41
Zuu zuu mongol ulsiin hamgiin shodrog hun yum bna ene hun manai minii bid bugdiin ardchilaliihan laaz ushigluj baihdaa ch shudargaldaa olonh bolood irvel buur shudafga
Хүрэлсүг
2022-04-27 22:25
Улстөрийн зорилготой зохиол нь тодорхой байгаа байх.
Zochin
2022-04-27 18:45
Chinii unen gej yu baidag yum be.hulhi hulgaichaa.chi hudlaa dur esgegch shu dee.denzen chini yamar tom baiv daa.tom artai hulgaich baisan daa.
Зочин
2022-04-27 07:48
Алтанхуяг авсан бондоороо аймгуудыг хатуу хучилттай вто замаар холбоод үйлдвэрүүд байгуулсан тэр дотор эрэлийн эрдэнэбатын авсан зээл гэх мэт чанаргүй зээлүүд байгаа л байх. Дарханы 200 километр замыг тавиж чадахгүй 5 жил болж байгаа хүмүүсийн дэргэд хийсэн юмтай хүн шүү
Зочин
2022-04-27 06:37
Хамгийн зальтай, жаатай худалч хулгайч шүү дээ, өөрийгөө ариун цагаан гэж ориловч бидний санах ой унтраагүй шүү
Зочин
2022-04-27 02:12
ЖИНХЭНЭ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ БАЙЖ НӨГӨӨ ОЛОН БОНД,УТААНААС САЛГАНА ГЭЭД ХЭДЭН ТЭРБУМААР ОХИН ХҮРГЭЭТЭЙГЭЭ АВЧ ХУЛГАЙЛААД НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН УУШИГИЙГ ҮГҮЙ ХИЙСЭН ОЛОН Ч ХҮҮХЭД ХӨГШИД,ХҮМҮҮСИЙГ УУШГАХР АЛСАН ХҮН ДЭЭ ЯАЖ БИ ШУДРАГА ГЭЖ ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНАА ИЧЭЭЧ АЛТАНХУЯГ ТА
Зочин
2022-04-26 22:19
Олон боонд чи л авч утгагүй үрсэн биздээ
Иргэн
2022-04-26 20:45
Хэзээ ч Алтанхуяг худал яриж хулгай хийхгүй байх юу болоод байгаа юм .1 л харагтэн болгох гээд байна даа.Энэ төр засаг 1 л Эвгүй байна даа
Зочин
2022-04-26 17:33
Дээхи нь 5 толгой.шахмал түлшний асуудлаар шүүх дээр үг.үнэн 2 хэлсэн нягтлан бүсгүй шиг үнэний нь улалзтал.ухаж хэлээд гараад ир ээ алтанхуягаа.Үнэн хэзээ ч ялдаг.ялуулахгүй хохироовол тэр хохироогчийн өөрт нь эс гэхэд үр удамд нь үйлын үр болж ирдэг.энэ бол батлагдсан асуудал
Irgen
2022-04-26 17:02
ALTANKHUYAG SHUDARGA TALDAA,ENE BAITUGAI KHUMUUS BGAASHDEE
Алтанхуяг худлаа ярихгүй
2022-04-26 16:15
Алтанхуяг одоогийн 76 гишүүнээс арай шударгад орно. МАН ынхан яаж зүгээр байхав гэж Алтанхуягаар оролдож байгаа.
keyboard_arrow_up