Н.ДАШЗЭВЭГ: Ипотекийн зээлийг НОСК, ТОСК-оор дамжуулбал 4%-аар ХӨНГӨЛӨГДӨХ бүрэн боломжтой

2022 оны 4 сарын 26

Arslan.mn

МИК компанийн цэвэр олж байгаа орлого, МИК компанийн  олж байгаа ашиг бол ипотекийн зээлийн хүүг өсгөж байгаа нь шууд харагдаж байна. Энийг л хасчих юм бол байрны зээлийн хүүг, байрны ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж харагдаад байгаа юм. УИХ-д энэ МИК Монгол банкны түншлэлийг шалгаж үзэх хэрэгтэй. Монгол банк яагаад ийм эх орондоо ашиггүй, ард түмэндээ ашиггүй зүйл хийгээд байна вэ гэж гайхаж байна. Үүний цаана авилгал байгаа байх аа.

МИК-ийнхэн бол Монголбанкны удирдлагуудад баахан авлигал өгчихөөд чимээгүйхэн шиг наашаа эх сурвалжаа өгөөд бай, Тэгээд л үнэт цаасны хоёрдугаар зах зээл хөгжүүлсэн юм шиг жүжиглээд бай гэж л ярилцсан юм шиг байна. Энэ бол жүжиг.

Ер нь бол МИК-ийг үнэт цааснаас бондоо гаргаад бондын мөнгөө дахиад хувьцаанд хийж үржүүлээд ч гэдэг юм уу тодорохой хувийг нь үл хөдлөхрүү оруулаад ном ёсоор нь явж л байвал болж л байна л даа. Гэхдээ МИК буюу үл хөдлөхөөр барьцаалсан үнэт цаасны хоёр дах зах зээлийг хөгжүүлэх санаа нь зөв өө. Гэхдээ Монголд нөхцөл нь байхгүй байхад зогсох ёстой. Ерөнхийдөө бол зогсоно л доо. Гэхдээ яахав зогсохгүй ч гэсэн маш бага хэмжээгээр 10-аас дээш хувийн дээш хүүтэй зээл өгөөд МИК хувийн банк хоёр бол зогсоод байж болно. Тэрэндээр хэрэглэгч их цөөхөн байгаа. Тэгэхдээ үндсэн хэрэглэгч нар бол  8-н хувийн хүүтэй зээл, 6 хувийн хүүтэй зээлрүү зүтгэх гээд байна ш дээ.


Ер нь бол ипотекийн зээл бол хамгийн найдвартай зээл. Байр нь бэлэн байна ш дээ. Ипотекийн зээлийг хэнд ч өгөхөд байр нь байгаа юм чинь заавал банкиар дамжуулах хэрэг байхгүй. Би одоо ТОСК, НОСК гээд л иргэдэд орон сууц тараагаад байдаг төрийн байгууллага байдаг ш дээ. Тэрүүгээр дамжуулчихъя л даа. Дамжуулаад зээлээ өгчих юм бол дөрвөн хувийн хүүтэй болно. Арилжааны банк чинь дундаас нь зардал ашиг нэмээд хоёр орчим хувийг гаргаж ирээд байна ш дээ. Тэгэхлээр бид хувийн банкиар дамжуулахгүй байх бүрэн боломжтой байна. Төрийн банкиар дамжуулах юм бол нэг хувийн зардал л авна. Төрийн банкиар дамжуулах юм бол ипотекийн зээлийн хүүг нэг хувиар бууруулах боломж байна.  МИК-ийг оруулахгүй гэх юм бол дахиад нэг хувиар бууруулах боломж байна.

За ТОСК, НОСК-р дамжуулах юм бол бүр дөрвөн хувиар нь өгчих бүрэн боломжтой. Энэ бол хамгийн найдвартай зээл. Алга болохгүй байр нь байж байгаа юм чинь ТОСК нь ч адилхан, банк нь ч адилхан, МИК нь ч адилхан. Мөнгөө л өгөхгүй бол очоод л бариад авчихна шүү дээ.  Энэ байрны барьцаагүй зээлийг бол ББСБ-т өгөх нь эрсдэлтэй. Бүр шоглоод хэлэхэд хорооны даргад нь өгөөд төрөөр дамжуулаад дөрвөн хувийн зээлээ тараачихвал амар юм биш үү гэж би хэлээд байгаа юм. Хороо дүүргээр нь дамжуулж өгөөд л цалингаас нь мөнгийг нь суутгаад л, хугацаандаа өгч байна уу,үгүй юу гэдэг дээр жоохон хэрүүлийн юмыг л ерөнхийдөө хийх хүмүүс тэнд байж байгаа шүү дээ.

Тэгэхлээр ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж байна. Монголбанк бол заавал дөрвөн хувиар өгч байх шаардлагатай юм. Хоёр гурваар ч өгч болно ш дээ. Энэ дээр ялгавартай хандах хэрэгтэй. Үнэхээр худалдан авах чадвар муу, олон хүүхэдтэй ядуу зүдүү айл байх юм бол нэг, хоёр хувиар өг л дөө. Төрийн мөнгө, ард түмний л татварын мөнгө юм чинь бүх юмыг өөрт нь зориул л даа. Яах гэж хувийн компани, яах гэж МИК-ээр дамжуулаад байгаа юм бэ. Энэ маань Монголын нөхцөлд зохицохгүй байна гэсэн ийм л байр суурийг хэлж байгаа юм л даа гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
636396
20 эможи

ха ха.
2022-04-26 21:29
Ямар гавьяа байгуулж гавьяат эдийн засагч болсон юм болдоо. хэт хуучинсаг судлаад судлаад өөрөө ойлгохгүй хоцрогдсон өвгөн байна даа
Tsogzolma
2022-04-26 21:14
Bodit unen zogsooh tsag ni bolson Ard tumendee eeltei uguujtei bodlogo uil ajillagaa heregtei bna Yaraltai МИК s chuluuluhiig shaarfaj bna
ИРГЭН
2022-04-26 18:29
ЯГ ЭНЭ ҮЕД ИПОТЕКИЙН ЗЭЭЛРҮҮ МӨНГӨ ХИЙНЭ ГЭДЭГ НЬ ИМПЛЯЦИЙГ ХӨӨРГДӨХ НЭГ ТОМ ШАЛТГААН БОЛОЖ БАЙНАА ДАРГА НАРАА ТИЙМЭЭС ИРГЭДЭЭ БОДООД ТҮР ЗУУР МӨНГӨ НИЙЛҮҮЛТЭЭ СААРУУЛААЧ, ЕР ИПОТЕКИЙГ МАН-АН- МАФИЙГ САНХҮҮЖҮҮЛДЭГ ӨНДӨР ҮНТЭЙ ДҮҮРЭГТ ӨГДГӨӨ БОЛИОО, ОДОО ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ХУВИАРЛААЧ
Буянт
2022-04-26 16:52
Маш их хохирсон.хохирлоо нөхөж төрүүлмээр байна
keyboard_arrow_up