СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван автомашин мөргөлдөж, 1 хүн амиа алджээ

2022 оны 4 сарын 26

Arslan.mn

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ын урд талын автозамын зорчих замын хэсэг 3 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 4 сарын 25-ны өдрийн 18:39 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид хүлээн авч 1.5 км замыг туулан очиход иргэн Ч-ийн жолоодож явсан “Х5” загварын суудлын автомашин, иргэн Ц-ийн жолоодож явсан “Жимни” загварын суудлын автомашин, иргэн Б-ын жолоодож явсан “Рэнжер U-GD3HJAA” загварын ачааны автомашин хоорондоо мөргөлдсөний улмаас “Рэнжер U-GD3HJAA” загварын ачааны автомашин дулааны шугамыг мөргөж, шугамын доор дарагдан жолооч Б /44 настай, эрэгтэй/ автомашины бүхээг дотор хавчуулагдан нас барсан байсныг гаргажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
21
ouch an post
4
confuse an post
5
angry an post
3
636389
38 эможи

ИРГЭН
2022-04-26 18:35
БАЙНГА ОСОЛ БОЛОЖ БАЙДАГ ГАЗАР, ОРХОНЫ ЦАГДАА ЯМАРЧ СУДАЛГААГҮЙ , МАШ ХАРИУЦЛАГГҮЙ ҮЕИЙН ҮЕД АЖИЛАЖ ИРЛЭЭ
jagii
2022-04-26 11:58
hvrel svh shig shaahiimaa huichin tomrin hog achij bhad
keyboard_arrow_up